Сэрэмжлүүлэг: Төмөр савх цахилгааны залгуурт шургуулж, цахилгаанд цохиулж, нас баржээ

Админ
2019/11/05

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт эцэг эх, асран хамгаалагчийн болгоомжгүйн улмаас цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт шургуулж, цахилгаанд цохиулж, нас баржээ.

 

Хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг  цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна