Ж.Батзандан: Би ахынхаа ажилд оролцдоггүй

Админ
2019/11/05

Монгол Улсад түр оршин сууж цахим орчинд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан гэх 800 орчим хятад иргэнийг энэ сарын 29-ны шөнө цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилж, улмаар албадан гаргасан.

 

Энэ талаар Хөх хотод сууж байсан Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сүүлийн үед Хятадын WeChat-ын сүлжээгээр Монгол Улсын виз олгоно гэсэн зар их явдаг болсон байна лээ. Хөх хотод сууж байгаа Ж.Батзандагийн ах Ж.Баатарчулуун гэгч хүн виз гаргаж байсан.  Визийг бараа зарж байгаа юм шиг ингэж арилжиж болохгүй" хэмээн онцолсон.

 

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандангаас тодруулжээ. Тэрбээр “Нэг л зүйлийг маш тодорхой хэлмээр байна. Монгол Улсад хэн нэгэн этгээд гэмт хэрэг үйлдсэн бол таны дүү, миний ах гээд хэн ч бай хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой.

 

Монгол Улс жилдээ нэг сая жуулчин авах төрийн бодлоготой. Орж ирсэн жуулчид гэмт хэрэг үйлдсэн бол тэднийг хөөж гаргах эрх үүрэг нь хууль хүчний байгууллагад бий. Тэгэхээр аялал жуулчлалын бодлогод төрөөс онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

 

Би дээрээ 10 ахтай хүн. Ах дүү нарын хооронд тустай зүйл гэж бий. Миний ажлыг миний ах заахгүй, мөн ахынхаа ажилд би оролцдоггүй. Ер нь ах дүү нар тусдаа байсан нь дээр. Монголчууд ураг төрлийн хол, уул усны ойр гэж хэлдэг. Надаас надтай холбоотой асуудлыг асууж байгаарай” гэсэн байна. . 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна