Анхаар! Налайхын замд жолооч нар хурд хэтрүүлж байна

Админ
2019/11/05

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км шинэ автозамын хөдөлгөөнийг өчигдөр нээсэн. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 26 метр өргөн, ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц бүхий замын хөдөлгөөнийг нээсэн ч ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, асфальт бетоноор нэмж хучин долоодугаар сард бүрэн дуусгах юм. Тэгвэл тус замд жолоочид хурд хэтрүүлэх зөрчил нэлээд гарч байна. Суурин газар суудлын автомашин явах боломжтой хамгийн дээд хурд нь 60 км/цаг. Гэтэл жолооч нар 85-87 км  цагийн хурдтай явж байгааг анхааруулж байна. Хурд хэтрүүлж байгаа жолооч нарыг Зөрчлийн хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгож,  2 оноо хасч байгаа аж. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна