Цэцийн дарга Д.Одбаяр Монгол онгоцны үйлчлэгчдээ зүгээр өнгөрөөхгүй шүү гэж заналхийлжээ

Админ
2019/11/05

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг бэлгийн дарамт үзүүлсэн талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсээр байгаа.

 

Тэгвэл Д.Одбаярыг бэлгийн дарамтаас гадна бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулан нэмж шалгахаар болсныг Инчеоны цагдаагийн газраас мэдээлжээ.

 

Учир нь хэрэг гарсан өдөр тэрээр Korean Air компанийн нисэх онгоцны багт ажиллаж байсан Монгол үйлчлэгчдийг "Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй" хэмээн заналхийлсэн талаар https://www.sedaily.com сайт мэдээлжээ. 

 

Тус сайтын мэдээлж байгаагаар Д.Одбаяр даргыг заналхийлсэн гэдгийг нь гэрчүүд баталж байгаа аж. Энэ нь нислэгийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэг тул нэмж шалгахаар болсон талаар өнөөдөр мэдээлсэн байна. Мөн цагдаагийн газарт саатуулагдаад байхдаа монгол орчуулагчаа айлгаж дарамталсан гэгдэж байна.

 

Эх сурвалж: https://www.sedaily.com/NewsVIew/1VQOJ04GQV

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна