Д.Одбаяр зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, 10 хоногийн хилийн хориг тавиулжээ

Админ
2019/11/07

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн дарга Д.Одбаяр өчигдөр БНСУ-д ирж байцаалт өгсөн. Байцаалт  11 цаг орчим үргэлжилсний эцэст шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөжээ.

 

Ингэхдээ түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглон, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Мөн тэрбээр байцаалт өгөхөөсөө өмнө бүгдийг үгүйсгэж, Үндсэн хуулийн цэцээс тус асуудлыг "андуурсан" хэмээн нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандсан хэмээн мэдэгдэл хийсэн. Гэвч Д.Одбаяр  байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрчээ. 

 

Гэхдээ яг ямар үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар тодорхой мэдээлэлгүй байна.  Хохирогч, гэрчийн мэдүүлж байгаагаар Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байжээ. Улмаар Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулжээ. 

 

Түүнчлэн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх багийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна