Д.Одбаярыг согтуу байсан учир юу болсныг санахгүй байна хэмээн мэдүүлжээ

Админ
2019/11/07

Олон улсын мэдээллийг агентлаг https://www.upi.com Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын талаар мэдээлжээ.

 

Ингэхдээ  Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр байцаалт өгч байгаа тул арав хоног БНСУ-аас гарах эрхгүй болжээ. 

 

Өчигдөр орон нутгийн цагаар 10:45 цагаас эхлэн түүнийг байцааж эхэлсэн бөгөөд есөн цаг үргэлжилсэн байцаалтын үеэр Цэцийн дарга Д.Одбаяр согтуу байсан тул тухайн үед юу болсныг санахгүй байна гэсэн талаар Инчеоны цагдаагийн газраас мэдээлж байна.

 

Байцаалтын үеэр Д.Одбаяр “Хохирогч ийм гомдол гаргасан бол би тийм үйлдэл гаргасан байж магадгүй” хэмээн мэдүүлсэн байна гэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна