Д.ОДБАЯР НУУЦААР ЭХ ОРОНДОО ИРСЭН ҮҮ

Админ
2019/11/11

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар Инчеоны чиглэлийн KAL-ын нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүй бэлгийн дарамт учруулсан, мөн тухайн үед орчуулга хийсэн KAL –ийн монгол ажилтныг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн хэмээн буруутгагдаж улмаар 10 хоногийн хилийн хориг тавиулсан.

 

 БНСУ-ын хуулийн байгууллага Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж, Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон.

 

Энэ нь эрүүгийн хүнд гэмт хэрэг биш учир торгууль төлүүлэх арга хэмжээ авна хэмээн тус улсын хэвлэл мэдээллийг хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Д.Одбаяр нь хуулийн дагуу торгуулиа төлөх юм бол хилийн хоригоо цуцлуулж, эх орондоо ирэх боломжтой болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг эх орондоо ирсэн хэмээн зарим сайт мэдээлсэн. Харин энэ талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзжээ.  Мөн өнгөрсөн амралтын өдрүүдийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн алинаар нь ч ирээгүй гэх мэдээлэл байна. 


Нөгөө талаар БНСУ хуулиа ягштал мөрддөг тул саатуулагдсан иргэний хилийн хоригийн хугацаа дуусахаас өмнө суллах эрх зүйн боломжгүй хэмээн хуульчид хэлж байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна