Анхаар! Хар чавганд ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьжний өндөг үржсэн байжээ

Админ
2019/11/11

Мэргэжлийн хяналтын газар гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр шаардлага хангаагүй “Хар чавга” (орос, хятад гэх, ястай, ясгүй, задгай, кг)-нуудаас сонгон 8 удаагийн дээж авч шинжилжээ.

 

Шинжилгээгээр хар чавганаас  лабораторийн сорилтын дүнгээр тус дээжийн 75 хувьд ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж (Phytonemus pallidus) өндөг үржиж, өнгө нь хувирсан зөрчил илэрсэн байна. 

 

image

 

Иймд ХЭРЭГЛЭГЧ ТА! Зөвшөөрөгдсөн газраас өөр ил задгай шаардлага хангаагүй газар буюу хувь хүний гар дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаажилтгүй, хэвийн өнгө, үнэр төлөв байдал өөрчлөгдсөн шинж тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

 

image

 

Таны сонгон худалдан авсан хүнсний бараа, бүтээгдэхүүн стандарт шаардлагыг хангахгүй байх тохиолдолд буцаах, хариуцлага тооцох хаягтай байх ёстойг анхааруулъя. Эрүүл аюулгүйн хүнсний хэрэглээ Таны сонголтоос шалтгаална.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна