БАЯР НААДАМД ШӨВГӨРЧ, ҮЗҮҮРЛЭСЭН 109 БӨХӨӨС СЭРГЭЭШИЙН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА

Админ
2019/11/11

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, аварга Э.Оюунболдоос допингийн шинжилгээ авахад допингийн төрлийн бодис илэрснээр цолыг нь хурааж, хоёр жил барилдах эрхийг нь хасахад хүрээд байгаа. Тэгвэл АТГ-аас  “бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэх  гомдлын дагуу шалгаж  эхэлжээ.

 

АТГ энэ талаар "Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал манайд шалгагдаж байгаа. Үндэсний баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг.

 

Гэвч ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан ашигладаг.

 

Их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд манай мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.  Энэ асуудал дээр сүүлийн 10 жил буюу 2009-2019 оны хугацаанд шөвгөрсөн 109 хүнээс дахин шинжилгээ авч, Дэлхийн допингийн холбооны БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна