Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтай автобус осолджээ

Админ
2019/11/11

Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтай автобус осолджээ.  Хэрэг өчигдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт зорчиж явахад болжээ. Тус автобус Хово загварын ачааны автомашинтай мөргөлдсөн байна.

 

 Уг автобус нь “Ховд” ХХК-ийн эзэмшлийн “Гранвэрд” загварынх байсан бөгөөд дотор нь 43 том хүн гурван хүүхэд зорчиж явжээ.

 

Ослын тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт 2019 оны арвэннэгдүгээр сарын 10-ны өдрийн 01:30 цагт иржээ.

 

Энэ дагуу Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, Эрүүл мэндийн төвийн гурав,  нийт 11 алба хаагч,  45 км замыг туулан, 03:25 цагт очиж, зорчигч нарын биеийн байдалд үзлэг хийж, 13 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Улмаар Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргаж, зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэн авчираад байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна