"Глобал Монтессори" цэцэрлэг унтаагүй гэх шалтгаанаар гурван настай хүүхдийг индүүгээр түлсэн үү

Админ
2019/11/11

"Глобал Монтессори" цэцэрлэгт сурдаг гурван настай охины гарыг цэцэрлэгийн багш нь түлсэн гэх мэдээлэл сошиалд түгж эхэллээ. 


Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр эл явдал болсон байна. 

 


Энэ талаар battsetseg danzan гэх хаягтай иргэн “Миний зээ охин "Глобал Монтессори" цэцэрлэгт явдаг юм. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр унтаагүй гээд индүүний өрөөнд оруулан, гарыг нь ийм болтол түлсэн байна. Ариа дэндүү юм. Гурван настай охинд минь хатуу шийтгэл байгаа биз дээ. Өндөр төлбөртэй байлаа гээд ямар ч хариуцлага энэ байгууллагад алга. Улсын цэцэрлэгт нь орон тоо байхгүй. Хувийнх болохоор хүүхдэд ингэж хандахаар одоо бид чинь яаж амьдрах болж байна. Үнэхээр гомдмоор юм” хэмээн мэдээлжээ. 


Тус мэдээллийг дагуу "Глобал Монтессори" цэцэрлэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.

 

Тус мэдэгдэлд “Энэ үйлдэл нь санаатай байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайн үеийн камерийн бичлэг эцэг эхэд нь өгч явуулсан болно” гэсэн байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна