Цэцийн дарга Д.Одбаярын хилийн хориг дуусаагүй

Админ
2019/11/12

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг ойрын хугацаанд эх орондоо ирэх талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн билээ. Гэвч БНСУ хуулиа чанд мөрддөг, нэгэнт 10 хоногийн хорио тавигдсан бол хоногоо гүйцээнэ гэх мэдээллийг зарим хуульчид ярьж буй. 

 

Тэгвэл тус мэдээллийг БНСУ-ын хэвлэлүүд баталлаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын хилийн хориг ирэх баасан гаригт буюу энэ сарын 15-нд  дуусах аж.

 

Мөн түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулахаар болсон бөгөөд түүнд торгуулийн арга хэмжээ авах талаар яригдаж байгаа юм.   

 

Харин Д.Одбаяртай хамт явсан А-г БНСУ-д ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа ба үүнд Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллаж байгаа юм. Мөн Инчеоны цагдаагийн газраас А-г эрэн сурвалжлуулахаар Интерполд хүсэлт гаргаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна