УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хоёр жилийн ял оноолоо

Админ
2019/11/13

Өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.

 

Уг хуралдаанаар түүнд эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон байна.

 

Учир нь Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр А  гэх эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан байдаг. Дээрх шүүх хурал нийт таван удаа хойшилж улмаар өчигдөр гэм бурууг хэлэлцэх хуралдаан болж ийнхүү ял оноов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна