С.Саранзаяа: Дүү бид хоёр өнгөрсөн 2 жил гаран хугацаанд там шиг амьдрал дундуур туучаад гарлаа

Админ
2019/11/13

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр А  гэх эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан байдаг.  Тэдгээр хохирогчдын нэг болох С.Наранзаяагийн эгч С.Саранзаяа шүүх хурлын шийдвэрийн талаар сэтгэгдэлээ цахим хуудаснаа бичжээ. 

 

Тэрбээр "Би худлаа яриагүй. Би хэнийг ч гүтгээгүй. Үүнийгээ шүүхээр нотлуулчихлаа. Д.Гантулгын хийсэн хэргүүдэд яллахдаа хуулийн хамгийн багаар 2 жилээр хорих ял тогтоов. Гэсэн ч гэм буруутайг нотоллоо. Дүү бид хоёр өнгөрсөн 2 жил гаран хугацаанд там шиг амьдрал дундуур туучаад гарлаа. Бас гэр бүл минь. Ирсэн мэс шиг үг бүхэнд зүсүүлж явсан зүрх минь одоо баярлаж байгаа гуниглаж байгаа хоёроо ялгахгүй дэнсэлж байна.

 

Үйлдсэн үйлийн үрээ үүрч яваа тэр хүнийг үзэн ядаж явлаа. Эхийгээ алдсанг нь сонсоод өрөвдөж ч суулаа. Одоо мартахыг хүсч байна. Бас уучилж чөлөөлөгдөхийг хүсч байна. Бид хоёр чадсан. Эцсийг нь хүртэл тэмцсэн. Хэн юу гэхээс айгаагүй дээ биш, шаналаагүй дээ биш. Айж, шаналж, зовж, уйлж, нойргүй хонож, бүх зүйл утгагүй санагдах хүртэл ад үзэгдэж бүгдийг туулсан. Гэхдээ өөрийнхөө үзэл бодол үнэт зүйлийнхээ төлөө эцсээ хүртэл зогссон. Өөрийгөө хуураагүй, өөрөөсөө урваагүй.

 

Өмгөөлөл хийсэн Веритас Партнерсын залууст баярлалаа. Олон хуульд өөрчлөлт оруулсан. Мэргэжлийн түвшинд ажилласан. Амархан байгаагүй. Бид хоёртой хамт байсан бүх хүнд баярлалаа. Маш их. Хамгийн анх бичиж байсан үгс. Бас зураг. ҮНЭН ЯЛНА" гэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна