Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, Сонгуулийг холимог тогтоогоор явуулахыг дэмжлээ

Админ
2019/11/13

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ үеэр “АН-аас гаргасан гурван саналын  хоёрт  нь санал хураалт явуулна. Энэ хоёр санал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхнаасаа байсан, хоёрдох хэлэлцүүлгийн явцад олонхийн дэмжлэг аваагүй. Холбогдох хуулиудын дагуу  хоёр саналыг хэрэв гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл цааш санал хураана гэв. Улмаар Байнгын хорооны хурлаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн төсөлд “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгаар  нэмэлт хийхээр  тогтлоо. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжилээ. Хуулийн  заалт  2024 оноос хэрэгжих юм. АН-аас тавьж буй саналын талаар  Д.Эрдэнэбат  “Өчигдөр ажлын хэсэг дээр ярилцаж  Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлаар ойлголцолд хүрэлгүй орхисон. Бидний ойлголцсон хоёр санал болох Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх, мөн сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн” гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна