Хүрэлсүх & Намхай

Админ
2019/11/14

Цахим ертөнцөд өчигдрөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нууц хүү илэрлээ, У.Хүрэлсүхийн багын зураг зэрэг тайлбартай нэгэн хүүгийн зураг тараагдах болсон. Үүнийг нь Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Ганзориг  “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биендээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна. Хар зургийг өнгөт зураг болгосон хүнд талархаж байна” хэмээн хошигносон. Тэгвэл Ерөнхий сайдын “бага”-тай нь эндүүрэгдэж “од” болсон хүү нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Намхай гэх хүү аж. Түүний зургийг гэрэл зурагчин Л.Батаа 2018 оны 11 сарын 10-нд авсан энэ юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна