Олны танил хүмүүсийн зургийг ашиглан залилан хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

Админ
2019/11/14

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний арван сарын байдлаар залилах гэмт хэрэг 4,125 бүртгэгджээ. Эдгээрээс ихэнхийг нь нь цахим мэдээлэлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг эзэлж  байна. 

 

Тодруулбал, олны танил эрхмүүдийн нэр, зургийг ашиглан хуурамч акаунт нээн иргэдийг мэхлэх гэмт хэрэг ихсэж буй. Тэд олны танил хүмүүсийн зургийг ашиглан уралдаан зарлаж, шагналын 10 хувийг буцааж авах тул мөнгөө шилжүүлнэ үү... гэх мэтээр иргэдийг залилдаг этгээдүүдийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.

 

Уг этгээдүүд 2000 оны гурван залуу байсан бөгөөд ихэвчлэн дансандаа мөнгө байршуулж, бусдыг залилдаг байсан нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар 166 хохирогч тогтоогдсон ба тус бүр 56,000 төгрөг шилжүүлж байсан нь тогтоогдоод байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна