Б.Жаргалсайхан: Cолонгосчуудад доромжлуулахгүйн тулд ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг цэцэг барьж угтаад, ажлыг нь хийлгэ

Админ
2019/11/14

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын хуулийн байгууллага долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгон, эх орон руугаа буцахыг нь зөвшөөрсөн тухайхэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Түүнийг өчигдөр 16:45 цагийн үед монголд газардсан гэх мэдээлэл бий. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монголд ирсэнээ мэдэгдүүлэхгүйн тулд нэлээд өндөр нууцлалын дор нисэх буудлаар нэвтрэлгүй онгоцны хоолойноос Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангаар тосуулсан гэх. 

 

Өдгөө цахим болон хуулийн салбарт Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаа өгөхийг уриалж буй. Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөр байр суурьтай байна. Тэрбээр солонгосчуудад доромжлуулахгүй тулд Д.Одбаярыг цэцэг барин угтаж, ажлыг хийлгэх хэрэгтэй гэв. Энэ талаар тэрбээр " Манай ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг солонгосууд телевиз, интернэтээрээ гаргаж асар их сенсаци тарьж байна. Интернэтэд байгаа комментуудыг уншвал гуйлгачин Монгол, чөтгөр шулам, хөгжил муутай зэрэглэгүүд гээд л бид нарыг нэг ч өөдтэй үгээр хэлээгүй байна билээ. Тэгэх тусмаа Одбаярыг цэцэг тугтай угтаж аваад ҮХЦ-ийн даргынх ажлыг хийлгэх хэрэгтэй. Бид нар солонгосчуудад доромжуулмааргүй байна. Тэдэнд доромжуулахгүйн тулд Одбаяраа бид хамгаалах ёстой. Хэрвээ бид Одбаярыг өөрчилчихвөл солонгосчуудын бичсэн зүйл үнэн болж таарах гээд байна шүү дээ. 


- Солонгосчууд манайд ирээд хүүхэн эргүүлж, охидуудыг маань бузарладаг биздээ. Янханы газар хүртэл байгуулчихсан байсан биздээ. Тэр охидуудыг биеийг нь үнэлүүлж байгаа ссолонгосчуудын талаар яагаад бичихгүй, дуугарахгүй байгаа юм бэ. Одбаяр яахавдээ нэг хүүхний биед санамсаргүй л хүрчихээ биз. Яасан, хувцас хунарыг нь ураад, уруул ам нь дээр үнсчихээ юу. Би Монгол улсын нэр хүндийг Д.Одбаяраар дамжуулж хамгаалж байна. Монголчууд тэнд харлачихаад хүүхдээ онгоцоор өгч явуулж байна шүү дээ. БНСУ-ын Элчин сайд нь визний мөнгө хурааж байна гээд л баахан авлигал аваад буцсан шүү дээ.


- Д.Одбаяр гэдэг хүний ард Монгол улс бий, гурван сая иргэн бий. Монгол улсад нүүр царай гэж байдаг. Бид үүнийгээ хамгаалах хэрэгтэй” гэв.
   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна