Д.Одбаяр Монголд ирж, ҮХЦ-ээс хэвлэлийн хурал зарлалаа

Админ
2019/11/15

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монгол улсад ирсэн. Тэгвэл ирэх долоо хоногийн даваа гаригт ҮХЦ-ээс хэвлэлийн хурал хийхээр болжээ. 

 

Энэ талаар Үндсэн хуулийнцэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар хотод буцаж ирлээ.

 

Тэрбээр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, даваа гарагт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал болох газар,товыг жич зарлана" гэж мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна