Ц.Мөнхбаяр: Ш.Гантулга гуай Засгийн газрын ордныг нураахгүй

Админ
2019/11/15

 

Энэ сарын наймны өдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Улсын Их Хурлын даргад хандан ирүүлсэн шаардлага өгсөн. Тус шаардлагын албан ёсны хариуг УИХ-ын дарга өчигдөр өгсөн. Гэвч тус хөдөлгөөнийхөн цахимаар хариу авахгүй гэсэн тул өнөөдөр Төрийн ордны гадна УИХ-ын даргын хуулийн зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга нар хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээн авсангүй. Учир нь тус хөдөлгөөний удирдлагууд  УИХ-ын даргаас биечлэн шаардлагаа авна гэсэн юм.

 

Энэ үеэр УИХ-ын даргын хуулийн зөвлөх Ж.Сүхбаатар танай хөдөлгөөнийхөн Засгийн газрыг нураана, шууд дайрна гэх мэдээлэл хийсэн байсан талаар дурсхад  Удирдах зөвлөлийн гишүүн  Ц.Мөнхбаяр “Өмнө нь ярьж байсан зүйлийн талаар одоо яриад хэрэггүй. Ш.Гантулга гуай Засгийн газрын ордныг нураахгүй. Монголын Үндэсний фронтын тэргүүн болсон” гэв. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна