Хэнэггүй хочит Монгол морийг Эр зоригийн медалиар нэхэн шагналаа

Админ
2019/11/15

Монгол морьд дайны талбарт ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж, олон хүний амь аварч байсан тухай олон дурсамж байдаг. Тэдний нэг нь 1954 оны Солонгосын дайнд оролцож, хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур тулалдаанд жинхэнэ гайхамшгийг үзүүлсэн Хэнэггүй хочит Реклэс монгол морь юм. Тэгвэл Хэнэггүй хочит монгол морийг Эр зоригийн медалиар нэхэн шагнажээ. Шагналыг цуг алба хааж байсан Майк Мэйсон гардаж авсан байна. Энэ талаар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр жиргэсэн байна. 

 


Морь мэддэг хүмүүсийн харцыг булаасаар дуудлага худалдаа дамжин улмаар Америкт уралдахаар ирсэн байна. Түүнийг монгол морь гэдгийг морины хорхойтнууд сайн мэддэг байсан гэдэг. Монгол морины шинж тэмдэг бүгд бүрэлдсэн зүсчилбэл хул морь байжээ.
Хүч чадал сайтай, ухаантай, омголон, эрэмгий ч хүлэг байсан гэдэг.

 


Урт холын аянд явахдаа цэргүүдийн хайрыг татах аргаа мэддэг тэрхүү морь шар айраг ууж, лууван иддэг байсан талаар хүмүүсийн тэмдэглэлд ихээхэн үлдсэн байна.  Тэрээр хүн явахад бэрх газруудаар тэсрэх бөмбөг, буу зэвсэг хүргэж өгдөг байжээ. 

 

 

Зэвсэг ачаад чиглүүлээд явуулахад 45 хэмийн налуу хэд хэдэн уулыг богино хугацаанд нэг ч амралтгүй давж цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан аж. Таван өдрийн турш хятад болон хойд солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим удаа баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг.  Нийтдээ таван тонн зэр зэвсэг зөөсөн гэдэг. Дайны дараагаар Реклэст АНУ-ын баатар цол өгч, үндэсний баатар болгон шагнасан юм.


Тэрээр Армийн Нил ягаан зүрхтэн цол, Эрэмгий цэргийн медаль, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын медаль, Усан цэргийн медаль гэхчлэн бүхий л цэргийн цол хэргэмээр шагнуулж байжээ. Реклэс 1960-аад оноос цэргийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнээс хойш ч цэргийн анги дээрээ байрлаж, цэргүүдтэйгээ шар айраг уун амардаг байжээ. Реклэс 1968 онд нүд аньсан байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна