Б.Болороо: Түүнийгээ байхад нүд минь гуниггүй, сэтгэл минь зовлонгүй, зүрх минь шархгүй байж

Админ
2019/11/15

Иргэн Б.Болороо нөхрийнхөө золгүй үхлийн шалтгааныг үнэн шударгаар шийдүүлэхийн төлөө тэмцэж, Сүхбаатарын талбайд 12 хоног суулт зарласан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар өөрийн биеэр хүрэлцэн ирж, тавьж буй шаардлагыг нь хүлээн авч, хэргийг үнэн зөвөөр нь шийдэхэд туслалцаа үзүүлэхээ амласан юм.

 

Тэрбээр хууль хяналтын байгууллагууд холбогдогч компанийн талд үйлчлэн шалгаж байна хэмээн үзэж хэргийг нийслэл рүү татаж шалгах хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон Ерөнхий сайдад хүргүүлээд байсан.

 

Тэгвэл өнөөдөр хариу нь иржээ. "11 дүгээр сарын 06-нд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өгсөн өргөдлийн хариу ирж, ЕТГ-с УЕП-руу шилжүүлэх, ЗГХЭГ-аас ХЗДХ Сайдад шилжүүлээр болсон талаар албан бичгээр мэдэгдсэн байна" хэмээн нүүр номондоо бичжээ.

 

Мөн нөхрийнхөө талаар дурсаж бичсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна.

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна