Д.ОДБАЯР: БИ ХЭЛМЭГДСЭН, АЖЛАА ӨГӨХГҮЙ

Админ
2019/11/16

Онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-д "жавтий" хүртэж прокуророос нь шийтгэлийг авсан ҮХЦ ийн дарга Д.Одбаяр Монголд ирсэн. Тэрбээр ирсэнээ сэтгүүлчдэд мэдэгдэхгүйн тулд онгоцны хоолойноос зугтсан юм.

 

Түүнийг ирсэн даруйд Үндсэн хуулийн цэцийн дарга уучлал гуйгаад огцрохоо мэдэгдэх байх гэсэн хүлээлт нийгэмд байсан. Гэвч түүнд төрийн өндөр албан тушаалтны ёс суртахууны ухамсар байсангүй. Албан тушаалаа өгөхгүй хэмээн хаалга савсан тухай мэдээллийг эх сурвалжууд өгүүлж байна. 


ҮХЦ-ийн гишүүд түүнийг ирсэн сургаар  хурал зарлаж хариуцлага тооцох тухай хэлэлцжээ. Уг хуралд Д.Одбаяр биеэр оролцож ч эсэргүүцсэн байна. Тэрбээр "Миний асуудал хоёр улсын хоорондын харилцаа болсон. БНСУ-ын Тагнуулын байгууллагаас миний бичлэгийг зориуд хийсэн. Энэ тухайгаа ҮАБЗ-д танилцуулна. Би хэлмэгдсэн. Төрийн гурван өндөрлөгтэй ярина. Ажлаа өгөхгүй" хэмээн гүрийж, хурлыг орхин хаалга саван гарчээ.

 

Д.Одбаяртай хамт Солонгосоос ирсэн Цэцийн гишүүн Туулхүү, Баясгалан хоёр ч бас түүнийг өмөөрч. 


Цэцийн даргыг Цэцийн гишүүдийн олонхын саналаар огцруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно гэж хуульд зааж өгсөн байдаг.

 


Тэгэхээр өгзөг Д.Одбаярын асуудал УИХ-д хүрэх нь байна. 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна