НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДЭЛИЙН ТАЛААР Ч.ХҮРЭЛБААТАР ЮУ ХЭЛЭВ

Админ
2019/11/16

Ирэх оны эхний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг дахин 1 хувиар нэмэх шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Өчигдөр гэхэд л ҮЭХ-ынхон уг шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан.

 

Өмнө нь  ажилтан, ажил олгогч 10 хувийн  нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байв. Гэвч өнгөрсөн онд 11 хувь болгосон бол ирэх оноос нийт 12 хувьд  хүрэх юм. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас энэ талаар тодруулахад “Иргэд цалингийнхаа 25 хувьтай тэнцэх шимтгэл төлж байгаа атлаа цалингийнхаа хагасыг тэтгэвэр болгон авч байна.

 

Энэ зөрүүг хэн төлөх вэ? Арван жилийн өмнө цалингийн дундаж хэмжээ одоогийнхоос бага байсан бол одоо 1.2 сая төгрөг болж мөн л өссөн. Энэ хэрээр шинээр тэтгэвэр тогтоолгож буй өндөр настнуудын тэтгэвэр өссөн. Тэгвэл энэ зөрүүг яах вэ? Ийм сорилтууд тулгарсан тул нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс аргагүй. Мөн нийгмийн даатгалын сан гэсэн дээвэр дор багтаж буй сангуудыг олон улсын сайн туршлагуудыг сайтар судалсны дараа шинэчлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн болон тэтгэврийн сан өөрөө өөрийгөө санхүүжүүлээд авч авах ёстой байтал улсын төсвөөс 605 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд өгсөн.

 

Иймд сангийн Үндэсний зөвлөл Нийгмийн даатгалын санг одооноос эрс шинэчлэх санаачлагыг гартаа аван, шийдэл танилцуулах хэрэгтэй” гэв . ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт манай улс  хамрагдах болсны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэх амлалтыг тус байгууллагад өгчээ. Иймд нэгэнт өгсөн амлалтаасаа буцах нь Монгол Улсыг муухай харагдуулна гэв.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна