Прокуророос дуудагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хаана явна!!!

Админ
2019/11/16

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Нийслэлийн прокурорын газраас Прокурорын Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдсан.  Ц.Элбэгдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дуудсан гэх. 

 

Тодруулбал түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон,

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК, тус үйлдвэрийн нягтлан Б нарыг цагдан хориод шалгаж буй  “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй.

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг­тэй холбоотой,

 

2012 онд П.Цагааны хамт  БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх хэргүүдтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн. 

 

Хэдийгээр прокуророос түүнийг дуудсан ч тэрбээр өдгөө Монголд байхгүй байгаа юм. Тэгвэл түүнийг олон улсын хуралд оролцоод явж байгаа тухай мэдээлэл байна. Тодруулбал Олон улсын экс төрийн тэргүүн, ерөнхий сайдуудын хамт Испани улсад Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцоод явж байгаа аж. 

 

Хэрвээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дуудсан хугацаанд ирэхгүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна гэдгээ прокурор мэдэгджээ. Тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна