ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 281-д хүрчээ

Админ
2019/11/16

Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрлээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 281 болж байна.

 

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна.

 

Үүнд салхин цэцгээр 2395, тэмбүүгээр 503, мөөгөнцрөөр 73, сүрьеэгээр 128, гонококкт халдвараар 110 хүн өвдсөн голлон нөлөөлжээ.

 

Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар буурсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна