Вьетнамд хулгай хийж байгаад баригдсан монголчууд

Админ
2019/11/16

Он гарсаар гадны орнуудад тэр дундаа Вьетнам, Тайланд зэрэг жуулчид ихээр ирдэг Азийн орнуудад Монгол иргэд халаасны хулгай хийж байгаад баригдсан гэх мэдээлэл ойр ойрхон чих дэлсэх болов. Хэдхэн хүний явуургүй үйлдлээс болж Монгол иргэд гадны улсуудад зорчиход улам л төвөгтэй байдал үүссээр байна. 

 

Өчигдөр гэхэд л Вьетнамын Хо Ши Мин хотын цагдаагийн газар жуулчдын эд зүйлсийг хулгайлсан монгол иргэдийг баривчлан саатуулжээ. Тэд байцаалтын явцад өөрсдийгөө Монгол хэмээн мэдүүлж, хэргээ хүлээсэн байна.

 

Тэд ихэвчлэн Япон иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна