Шуурхай мэдээ: НҮБ-ын хуралд оролцсон Монгол иргэн холер буюу булчин задрах тахлаар өвчилжээ

Админ
2019/11/16

Өнөөдөр ХӨСҮТ-д холер өвчин туссах байх магадлалтай 20 гаруй хүн хүргэгджээ. Тэдний дотор нэгэн яамны Дэд сайд байгаа тухай мэдээлэл манайд ирлээ. Мэдээллийг тодруулахад Монгол Улсаас 20 хүний бүрэлдэхүүнтэй төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн сайд дарга нар Африк тивийн Кени улсын Найроби хотыг зорьж, НҮБ-ын олон улсын хуралд явжээ.

 

Гэвч тус улсад очсон манай нэгэн төрийн бус байгууллагын тэргүүн энэ сарын 13-ны өдөр "ХОЛЕР" өвчин тусчээ. Улмаар тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Холер буюу булчин задрах тахал нь вибрионоор үүсгэгдэж, бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, солилцооны алдагдалд богино хугацаанд оруулдаг цочмог халдварт өвчин юм.

 

Уг өвчний нууц хугацаа нь хэдэн цагаас 2-5 хоног байдаг тул НҮБ-ын хуралд явсан төлөөлөгчдийг онгоцноос нь буунгуут хол хорио тогтоон ХӨСҮТ-д хүргүүлсэн нь энэ аж.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна