“Nissan” компани "Murano", "Maxima" загварын автомашинуудаа эргүүлэн татна

Админ
2019/11/17

Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг “Nissan” 450 мянган автомашинаа дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.

 

Тодруулбал 2015-2018 онд үйлдвэрлэсэн "Murano" дунд оврын кроссовер жийпүүд, 2016-2018 онд гаргасан "Maxima" загварын суудлын автомашинуудыг татахаар болжээ.

 

Үүнээс гадна, 2017 оноос хойш үйлдвэрээс гарсан “Infiniti QX60” болон “Nissan Pathfinder” жийп машинд согог илэрсэн тул мөн эргүүлэн татахаар болсон байна. 


Шалтгаан нь тоормосны системийн насосын доголдол. Дээрх доголдол илэрсэнтэй холбоотойгоор тоормосны шингэн гоожиж зарим тохиолдолд удирдлагын электрон хавтанд шингэн орж ирснээс болж богино холболт үүсэн гал гарч болзошгүй байгаа аж.

 

Эргүүлэн татах автомашинуудын ихэнх нь Хойд Америкийн зах зээлд зориулж үйлдвэрлэсэн машинууд юм байна:


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна