ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч иргэн нас баржээ

Админ
18 цаг 51 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногт ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 281-д хүрсэн талаар ҮСХ мэдээлсэн. Тэгвэл ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч иргэн нас барсан тухай мэдээлэл байна. Тодруулбал  энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны ... тоотод оршин 41 настай эмэгтэй нас барсан байжээ.

 

Талийгаачийн биед олон тооны хөх толбо үүссэн байсан бөгөөд шүүхийн шинжилгээний дүгнэлтээр талийгаач нь ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогджээ.

 

Талийгаач нь дээрх өвчний улмаас долоон жил эмнэлгийн хяналтад байсан байна. 

 

Түүний хамтран амьдрагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж хяналтад оруулахаар болжээ.

 

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна