ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг огцруулах эсэх нь эргэлзээтэй боллоо

Админ
2019/11/18

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийн мэдэгдлээ. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг огцруулах эсэхийг 16:00 цагт шийднэ.  Тус хуралд Цэцийн гишүүд Д.Одбаярыг өөрийн биеэр байхыг шаарджээ. Гэтэл Д.Одбаяр өөрийн биеэр очихыг цааргалсан байна. 

 

Магад энэ шалтгаанаар хурал хойшлогдож Д.Одбаярын талынхан хожих магадлалтай болоод байгаа аж. Учир нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж Д.Одбаярыг өмөөрч, мэдэгдэл хийж байсан. 

 

Д.Одбаяр Хууль зүйн сайд байсан. Цэцийн гишүүн Г.Баясгалан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Чинбат Хууль зүйн сайдын зөвлөх, Туулхүү Хууль зүйн яамны агентлагийн ( Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын )дарга, Буяндэлгэр Одбаярыг аймгийн Засаг дарга байхад Хуулийн хэлтсийнх нь дарга байжээ.

 

Иймээс тэд Ц.Нямдорж Д.Одбаяр нарын командаар хөдөлнө, олонхи болж чадна. Тэгэхээр өнөөдөр Д.Одбаярыг огцруулах эсэх мөн л эргэлзээтэй болов гэсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна