ШҮҮХ: Б.Батзориг нарын хэргийг прокурорт буцаалаа

Админ
1 цаг 31 минутын өмнө

ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг нарын 13 хүнийг яллагдагчаар татаж, хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр боллоо. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаалаа. Энэхүү тус хуралд сайд асан Б.Батзориг өмгөөлөгчийн хамт оролцсон байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх хэрэгт буруутгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна