УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Нямдорж сайдын биед халджээ

Админ
22 цаг 38 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хаалттай хуралдаанаар Оюутолгойн асуудлыг хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн товч мэдээлэл өгсөн билээ. Тэгвэл тус хурлын үеэр өнөөгийн хүчингүй болсон гэгдээд буй Дубайн гэрээ ч яригдаж, улмаар нэр бүхий УИХ-ын гишүүн сайд нарын хоорондоо ширүүхэн маргаан өрнөж, биенээ заамдалцах дээрээ тулсан гэх мэдээлэл байна./энд дарна уу/

 

Тодруулбал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Дубайн гэрээний талаар байр сууриа илэрхийлжээ. Гэвч түүний байр суурийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эсэргүүцэж, “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог хэмээн шүүмжилжээ. Хариуд нь Ц.Нямдорж сайд Х.Болорчулууныг олон жил шантааж хийсэн,  одоо боль гэхчлэн хэгжүүрхсэнээс болж Х.Болорчулуун гишүүн уурсаж,  Ц.Нямдорж сайдын хоолойг нь боож түлхсэн байна. Хоёр гишүүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгажээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна