Ч.Хүрэлбаатар: Манай ах Тува улсын Тэргүүнтэй сайн харилцаатай байдаг болохоор консулаар томилсон байх

Админ
2019/11/19

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Хонконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилсон.  Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч. Ганболдыг,  Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын  нөхөр Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргасан юм. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын  төрсөн ах Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан юм. Тиймдээ ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ахынхаа томилгоонд нөлөөлсөн гэх мэдээлэл байгаа. Ч.Хүрэлбаатараас энэ талаар тодруулахад Манай ахын хувьд насаараа төрд ажиллаж байгаа. Тува улсын Тэргүүн  Шолбан Валерьевич Кара-Оолтой сайн харилцаатай байдаг.  Тэрийг нь бодсон юм байлгүй. Миний хувьд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна