18 настай охин фэйсбүүк ашиглан 350 гаруй хүнийг хохироожээ

Админ
11 цаг 20 минутын өмнө

Цахим төрлийн гэмт хэрэг үйлдэгчид сүүлийн үед нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд анхааруулсаар байгаа.

 

Хамгийн сүүлд л гэхэд цагдаагийн байгууллага 350 гаруй хүнийг хохироосон этгээдийг илрүүлэн саатуулсан байна.

 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид фэйсбүүк ашиглаж, залилан хийсэн 18 настай эмэгтэй Б гэгчийг илрүүлэн дайчлан баривчилсан байна. 

 

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 350 гаруй хүнийг хохироосон болох нь тогтоогдоод байгаа, цаашид ч өсч магадгүй гэдгийг албаныхан мэдээллээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна