УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ц.Нямдоржийг заамдаж, боомилсон талаараа тайлбар хийжээ

Админ
2019/11/19

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хаалттай хуралдаанаар өнөөгийн хүчингүй болсон гэгдээд буй Дубайн гэрээ ч яригдаж, улмаар нэр бүхий УИХ-ын гишүүн сайд нарын хоорондоо ширүүхэн маргаан өрнөж, биенээ заамдалцах дээрээ тулсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Дубайн гэрээний талаар байр сууриа илэрхийлжээ. Гэвч түүний байр суурийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эсэргүүцэж, “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог хэмээн шүүмжилжээ.

 

Хариуд нь Ц.Нямдорж сайд Х.Болорчулууныг олон жил шантааж хийсэн,  одоо боль гэхчлэн хэгжүүрхсэнээс болж Х.Болорчулуун гишүүн уурсаж, Ц.Нямдорж сайдын хоолойг нь боож түлхсэн. Хоёр гишүүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгасан гэх. 

 


Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун уг маргааныхаа талаар өчигдөр өөрийн цахим хуудснаа тайлбар хийжээ. Тэрбээр тайлбартаа тодорхой нэр ус дурдаагүй ч "Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз" хэмээн хэн нэгнийг хэлсэн нь өнөөгийн цацагдаж байгаа мэдээллээр Хуульзүйн сайд Ц.Нямдорж болж таарч байна.

 


Түүнийг тайлбарыг хүргэе. 


Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз мэт тийм л нөхөд төрөөс зайлуулагдаж гэмээнэ, Монголчуудын хүсэн хүлээсэн шударга ёс, ардчилсан нийгэм бүрэлдэн тогтох, Монгол ялах буй за.


Оюу толгой болон Дубайн нэмэлт гэрээ бол төрд байгаа авлигач, оффшорч нарын шилдэг бүтээл, загалмайлсан үр могой нь мөн.


Харин энэ өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс #ДубайнГэрээг Монгол Улсын эрх ашгийг хохироосон хууль бус гэрээ /акт/болохыг тогтоосон нь сэтгэл тайвшруулах гэгээлэг мэдээ байлаа.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна