ЭМЯ: Шинжилгээ өгсөн 19 иргэнээс ХОЛЕР ӨВЧИН илрээгүй

Админ
2019/11/19

Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон.

 

Гэвч манай төлөөлөгчдийн нэг нь бөөлжих, суулгаа шинж тэмдэг илрэн улмаар “Холер” өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Үүнтэй холбогдуулан Кени улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцсон бусад 19 иргэнийг ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, холер өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийсэн


 Дээрхи иргэдэд холбогдох байгууллагууд 6, 48, 72 цагаар  холер өвчний шинжилгээ хийж,  халдвар эсэргүүцэх арга хэмжээг авчээ.


Өнөөдөр  12:00  цагт 19 хүний шинжилгээний эцсийн хариу гарч, холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс гаргасан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна