ҮАБЗ Оюутолгойн гэрээний талаар хуралдаж байна

Админ
2019/11/19

Оюутолгой гэрээний талаар ҮАБЗ хуралдаж байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өчигдөр  “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдох шүүх хурал болж, тус ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

 Өөрөөр хэлбэл Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах ЕС-ын захирамж,

 

Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн ЕС-ын захирамж,  

 

“Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн ЕС-ын захирамжуудыг Илт хууль бус хэмээн үзсэн.

 

Яг одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг асуудлаар хуралдаж байна.  УИХ-ын зарим гишүүд өнөөдөр энэ талаар байр сууриа илэрхийлсэн билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна