Гавьяат хуульч Б.Сарантуяаг Салхитын мөнгөн ордны хэргээр албан тушаалаас нь чөлөөлөв үү

Админ
2019/11/20

Салхитын мөнгөний ордны хэргээр шалгагдаж байсан нэр бүхий хоёр шүүгч гадаадад гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал  17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарахтай өрсөөд шүүгч С.Төмөрбат эхнэр, хүүхдүүдээ дагуулан Монголын хилээр гарсан. Улмаар АНУ-д амьдарч буй. 

 

Түүнээс гадна Салхитын мөнгөний ордын хэрэгт авлигал авсан хэргээр шалгагдаж байгаа 6 шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-ыг эмчлүүлэх нэрээр зорьсон. 

 

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан бас нэгэн шүүгчийг  шалгахаар албан тушаалаас нь чөлөөлсөн байж нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал  өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан Гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

 

Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм. 

 

Б.Сарантуяаг хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарын хамт уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг юм.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна