"CU”-гийн дэлгүүр хотдог хийхдээ зөрчил гаргажээ

Б.Ариунзаяа
2019/11/20

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сити плаза байрны 1-р давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ.

 

  Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн байна.

 

Улмаар тус дэлгүүрийн салбарт  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээжээ.  

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгсөн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна