Д.Одбаярын сүүлчийн шийдвэр 69,9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна

Админ
2019/11/20

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ явж, өгзөгний хэрэгт унахаасаа хэдхэн цагийн өмнө иргэн С.Баярмаагийн гомдлоор Ашигт Малтмалын тухай хуулийн 47.1-р зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шийдвэр гаргасан  нь өнөө хэр эрх баригчид болоод ААН-дийг талцуулсаар буй. Учир нь энэ шийдвэрийн "буян"-аар Ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сануулсаар байна.

 

Өнөөдөр л гэхэд Ч.Хүрэлбаатар "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна" хэмээн жиргэжээ. 

 


Өөрөөр хэлбэл Сангийн сайдын мэдээлж байгаагаар Д.Одбаярын сүүлчийн шийдвэр 69,9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна.  Харин уг шийдвэрт  ААН-үүд "шударга" гэх үнэлгээг өгөөд байгаа юм.  Тэр дундаа ЕТГ-ын дарга З.Энхболд “Сангийн сайд гэж тувт худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээ авахад Ашигт малтмалын нөөц ашигласны татварын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа.

 

700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт бол 5 хувийн татвар тавьсан. Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Үүний уршгаар Монголын 100 үйлдвэр хаалгаа барьсан.

 

Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймагт үйлдвэр барихаар тусгасан. Одоо тэрийгээ орлуулах татвараа УИХ яаралтай батлах хэрэгтэй. Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч байгаа бол өндөр татвар, Монголдоо боловсруулалт хийж байгаа бол бага татвартай байх ёстой" хэмээн мэдэгдсэн байдаг.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна