Авто тээврийн үндэсний төвийн ажилчдыг баривчлан шалгаж байна

Админ
6 цаг 53 минутын өмнө

Авто тээврийн үндэсний төвийн ажилтнуудыг авлига авсан болон хууль бус үйлдэл гаргасан хэргээр баривчлан шалгаж байгаа юм.

 

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А,Ш нар нь үгсэн хуйвалдан “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9 сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2,1 сая төгрөгийг авсан, нэг арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд 3 өөр номертой гэрчилгээг гаргаж худал мэдээлэл бүртгэлийн систем оруулсан байжээ.

 

Тэдний эдгээр хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нэгжлэг хийн 48 цагаар хорих 461 дүгээр ангид баривчлан шалгаж байна.

 

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлээгүй байхад тээврийн хэрэгслийг бүртгэх, тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-оор эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаар дээр хадгалан бусдаас 300 мянган төгрөгөөс 2 сая төгрөгийн хээл хахууль авч зарах, хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгох, ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг шалгаж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна