Сураггүй алга болсон хүү PC тоглоомын газраас олджээ

Админ
2019/11/21

Иргэн Ж.Лхагважавын хүү Энх-Өлзий 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Нарт өргөө" хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явснаасаа хойш ор сураггүй алга болжээ. 

 

Ж.Лхагважав хүүгээ алга болсныг Цагдаагийн газарт бүртгүүлж, эрэн сурвалжлуулж, хүүгийн зурагт хуудсыг хотын гудамжаар наасан боловч сураг гаралгүй 20 гаруй хоног болж байгаа юм.  

 

Тэгвэл сураггүй алга болсон хүүгийн сураг гарчээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ар гэрээс нь хүсэлт тавьсны дагуу эрэн сурвалжилж байгаа. Сүүлд авагдсан мэдээллээр бол тухайн хүүхэд цахим тоглоомын газруудаар явж байгаа гэсэн мэдээлэл бий.

 

Бид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар хүү ээжтэйгээ холбогдсон, эсэн мэнд” гэсэн мэдээллийг өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна