ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Админ
2019/11/21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд өмнө нь асуулт асууж, үг хэлж дууссан байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны даргыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлье гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 60.5 хувийн саналаар дэмжигдлээ.

 

Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлын хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан  өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Даваа гаригт УИХ-ын даргад өгсөн юм.

 

Улмаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлье гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжигдлээ.

 

Ийнхүү  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна