ЗЭРЛЭГ ГАХАЙ МАЛЧДЫН ГЭРТ ХАЛДАЖ, МАЛ БАРЬЖ БАЙНА

Админ
2019/11/21

Баавгай хоол тэжээлийн хомсдолоос болж, малчин айлуудад халдаж, улмаар хүний амь нас бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл зэрлэг гахай малчдын гэрт орж эд зүйлсийг сүйтгэхийн зэрэгцээ мал барьж идэж байгаа талаар Ховд аймгаас мэдээлж байна.

 

Тодруулбал өнгөрсөн жил Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн 12 малчны 120 гаруй малыг зэрлэг гахай барьжээ.  Харин энэ жил найман малчин өрх 60 гаруй бог малаа бариулсан байна. Мөн дөрвөн малчны гэрт орж эд зүйлсийг сүйтгэн хохирол учруулжээ. Хагшаал гэх газарт 2018 онд хоёр зэрлэг гахай нутаглаж байсан бол өдгөө найм болж тоо толгой өсжээ.

 

Зэрлэг гахай нь элдэв идэшт амьтан. Гол төлөв ургамлын ногоон хэсэг, үндэс, хушны самар, элдэв үр жимс, булцуу, жижиг нугаламгүй амьтан, шавж, мэлхий, үхэр огдой зэргээр хооллоно. Сүүлийн үед хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан ийнхүү бог мал барьж иддэг болсон гэж малчид ярьж байна.

 

Нутгийн малчид аймгийн БОАЖГ болон сум, багийн удирдлага, байгаль орчны байцаагч нарт мэдээлж, тус асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан байна.   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна