Ж.Батзандан: Цэрэгт ч явж үзээгүй, тамхины наймаачин, эрүүгийн гэмт хэрэгтэнг ГЕНЕРАЛ цолоор шагнасан 

Админ
2019/11/21

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тэрбээр  нууцын зэрэглэлтэй гурван мэдээллийг хүргэе хэмээн мэдээллээ эхлүүллээ. Түүнийг мэдэгдлийг товчлон хүргэе.


 
800 хятадыг оруулж ирсэн Хятад иргэн Засгийн газрын хоёр сайдтай уулзсан

 

- 800 хятад иргэнийг 10 дугаар сарын сүүлээр хэн оруулж ирсэнийг хэлье. 


- УИХ-ын АББХ нууц хуралдаан хийсэн. Ерөнхийлөгчтэй уулзсан. Хууль хяналтын байгууллагаас яг юу болсон талаар мэдээлэл авсан.


- 10 дугаар сарын 12-15 хооронд Хуан гэдэг Хятад иргэн Засгийн газрын хоёр сайдтай уулзалт хийсэн байна. Хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа болохоор нэр усыг нь хэлж болохгүй байна. 

 

- Тэд цахим казино ажиллуулах зорилгоор Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамтдаа уулзалт хийсэн.  

 

- Туршилт хий гэсэн хүсэлт тавьсан байна. Манай улсаад албадан гарсан 800 хятад иргэн Канбожи улсаас хөөгдсөн иргэд байна. 


- Энэ хэргээр Уулаа, баяраа гэдэг хүн хоригдож байгаа. Тэд нийт 53 халхавч компани байгуулж жуулчин нэрээр оруулж ирсэн байна. 


- Визыг нь Гадаад харилцааны яам өгсөн.


- Хуан гэдэг иргэн Хятад руу гарсан байна. Гэхдээ манай хууль хяналтынхан БНХАУ-ын иргэн Хуаныг МУ-аас гарахыг  мэдэж байсан байна.


- Харин туслах хоёр иргэнийг зугтаж явахад нь Замын үүдээс баривчилсан байна.


- ТЕГ, Гадаад харилцааны яам энэ асуудлын талаар мэдэж байсан.  Одоогоор 10 гаруй хүн энэ хэргээр хоригдож байна. 


- Ж.Батзандангийн хамаатан садан нэг ширхэг Хятад иргэдийг оруулж ирсэн байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна.

 

Би Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй


- Б.Хурц намайг БЗД-гийн шүүхэд өгсөн. Энэ талаар сүүлийн өдрүүдэд худлаа мэдээлэл их тарлаа. 


- Би Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Учир нь Баянзүрх дүүргийн шүүх хоёр үзүүртэй зүү шиг утгагүй шийдвэр гаргасан. 


- Шүүх шийдвэр нэгдүгээр мөрөөрөө Хурцад долигносон. Хоёрдугаар мөрөөрөө үнэнийг илчилсэн.   


- Б.Хурц генерал иргэн Энхбатыг Герман улсаас хулгай хийж авчирсан гэж би гүтгэсэн юм байна.  Гэтэл шүүх судалж үзээд уучлалт гуйх шаардлагагүй юм байна гэж үзсэн байна. 


- Б.Хурц Эрдэнэтийн 49 хувийг авах луйварт оролцсон гэж гүтгэсэн юм байна. Гэтэл өөрөө Цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо оролцсон гэдгээ хэлчихсэн.

 
 
- Б.Хурц бол Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүснийхээ төлөө  Ц.Элбэгдоржийн ивээлд орж, генерал цол авсан.


- Би цэрэгт ч явж үзээгүй хүнд, Европын холбоонд орох эрхгүй, тамхины наймаачин, хүн хулгайлсан эрүүгийн гэмт хэрэгтэнд ГЕНЕРАЛ цол олгож болохгүй гэдэг дээр хатуу зогсдог хүн. 

 

 

Содномдаржаа, Чимгээ нарын өмгөөлөгчид Прокурорт хүсэлт гаргахаар болсон 

 

- С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо хуралдсан. Эрүүгийн хуульд шинээр илэрсэн нөхцөл байдалд үндэслэж, хэргийг хүчингүй болгох, мөрдөн байцаалтад явуулах боломжтой байдаг.


- Хүний эрхийн комисс Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг нь тогтоочихсон. 


- Эрүүдэн шүүсэн бүх бичлэг нууцаар гарчихсан. Тиймээс хохирогчдын өмгөөлөгчид шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу Прокурорт хүсэлт гаргаж, прокурор Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх рүү дүгнэлтээ явуулах боломжтой гэдэг талаар ярилцлаа. 


- Ж.Батзандангийн гэр бүлийг  сүүлийн үед гүтгэх доромжлох явдал хэрээс хэтэрч байна.  Эхнэр хүүхдээр чинь оролдоно гэж мэдэгдэж байна. Бүр болохгүй бол аминд чинь хүрнэ гэж мэдэгдэж байна. 

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна