800 ХЯТАД ИРГЭНИЙГ ОРУУЛЖ ИРСЭН ХҮН НЬ ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ҮҮ

Админ
2019/11/21

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, өнгөрсөн 10 дугаар сард Монгол улсаас албадан гаргасан 800 орчим иргэнийг хэн оруулж ирснийг мэдэгдсэн. Тэрбээр мэдэгдэлийнхээ эхэнд  УИХ-ын АББХ нууц хуралдаан хийсэн. Ерөнхийлөгчтэй уулзсан. Хууль хяналтын байгууллагаас яг юу болсон талаар мэдээлэл авсан.


10 дугаар сарын 12-15 хооронд Хуан гэдэг Хятад иргэн Засгийн газрын хоёр сайдтай уулзалт хийсэн байна. Тодруулбал Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийсэн. Тэр Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нартай хамт цахим казино ажиллуулах зорилгоор  уулзсан.  Туршилт хий гэсэн хүсэлт тавьсан байна.


Манай улсаад албадан гарсан 800 хятад иргэн Канбожи улсаас хөөгдсөн иргэд байна.  Энэ хэргээр Уулаа, баяраа гэдэг хүн хоригдож байгаа. Тэд нийт 53 халхавч компани байгуулж жуулчин нэрээр оруулж ирсэн байна.  Визыг нь Гадаад харилцааны яам өгсөн.


Хуан гэдэг иргэн Хятад руу гарсан байна. Гэхдээ манай хууль хяналтынхан БНХАУ-ын иргэн Хуаныг МУ-аас гарахыг  мэдэж байсан байна.


Харин туслах хоёр иргэнийг зугтаж явахад нь Замын үүдээс баривчилсан байна" гэх мэдэгдэлийг хийсэн. 


Түүнийг мэдэгдэлээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэдгээр 800 хятад иргэнийг Монгол улсад оруулж ирэхэд "хувь нэмэр"-ээ оруулсан байж болзошгүй байна. 


Учир нь тэрбээр Чөлөөт бүсийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БХБ-ын сайд Х.Баделхан болон УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын хамт өнгөрсөн 10 дугаар сарын эхэнд УИХ-ын даргад өргөн барьсан байдаг.  

 

Улмаар чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр УИХ-ны гишүүн Т.Аюурсайхан болон О.Баасанхүү нар "Чөлөөт бүс” нэрийдлээр Хятад иргэдийг 30 хоног ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ ГЭЖ БАЙНА" хэмээн хүчтэй эсэргүүцэлтэй тулж байсныг эргэн сануулж байна. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна