Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Д.Нямдаваагийн гэрт АТГ-аас нэгжлэг хийжээ

Админ
2019/11/22

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Нямдаваагийн  ажлын өрөө болон  гэрт өчигдөр Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийжээ. 

 

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан  тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгаж буй нь энэ аж. 

 

Түүнтэй хамт Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргалыг мөн хамаатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэднийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас баталсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.  

 

Гэхдээ АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг саатуулаагүй аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна