Ч.Хүрэлбаатар: Өдөрт 4,6 тэрбум төгрөгийн АМНАТ төлөгдөхгүй байсныг засах боломж бүрдлээ

Админ
2019/11/22

УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороо өнөөдөр /2019.11.22/ хамтран хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цэцийн шийдвэрээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ийг улсад төлөх боломжгүй болгосон байсныг УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгээр баталлаа. Ингэснээр өдөрт 4,6 тэрбум төгрөгийн АМНАТ төлөгдөхгүй байсныг засах боломж бүрдэж байна.

 

Мөн ҮХЦ-ийн шийдвэр гарснаас хойш буюу 10 дугаар сарын 30-наас хойш алдагдаад байсан татварыг нөхөж авах заалтыг бас баталж өглөө. АМНАТ-ийг давхардуулан олгож байна гэх гомдол ҮХЦ-д ирсэн байдаг. Үнэндээ давхардуулан авсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл анхнаасаа хуулийг буруу тайлбарласан. Учир нь Засгийн газрын журамд АМНАТ-ийг давхардуулахгүйгээр авах бүх зохицуулалт нь байсан юм. Сая энэ журмыг хуульдаа тусгаж өглөө” гэлээ. 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна