Д.Одбаяр Korean Air компанийг Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ 

Админ
2019/11/24


Монгол улсын Үндсэн хуулийг ягштал биелүүлэх үүрэгтэй ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-ын онгоцны буудал дээр бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчлагдсан нь Монголд төдийгүй олон улсын "онцлох" мэдээ байв. Дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд хүртэл түүний талаар мэдээлсэн нь олон улсад МУ-ын нэр хүнд унахад багагүй нөлөөлсөн.

 

Харин одоо БНСУ-д торгуулж, МУ- дахь өндөр албан тушаалаа өгсөн тэрбээр "Korean Air" компанийг нэр хүндэд халдсан хэргээр Олон улсын шүүхэд өгөхөөр болсон гэх мэдээ дуулдаж эхэллээ. Хэрэв тус мэдээлэл үнэн бол өөрийнх мэдэгдсэн шиг "хэлмэгдсэн" байх нөхцөл байдал үнэхээр үүссэн үү. Үндсэн хуулийн цэцийн даргад үлгэрийн хэрэг тохож, нэр хүндийг нь сэвтээх зорилго юу байв гэдэг сонирхолтой асуулт. 


Нөгөөтэйгүүр Олон улсын шүүхэд хандана гэдэг цаанаа том нотлох баримт байгаагийн шинж. Хэрэв БНСУ-ын хууль хяналтын байгууллагуудын мэдээлж байгаа шиг Д.Одбаяр нь бэлгийн дарамт үзүүлсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон нь үнэн бол Олон улсын шүүхэд хандах нь нэг ёсны амиа хорлолт болно. Хоёр улсад унасан нэр хүнд "хорвоогоор" нэг унана.  

 

Товчхоноор хэлбэл ичсэн нүүрэндээ, Олон улсын шүүхэд ханддаггүй юм. Тэгэхээр өнөөг болтол зарим нэг хүнийг цухалзуулсан шиг хэн нэгний тавилттай зохион байгуулсан жүжиг байв уу. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна